Шуурхай мэдээ:
179898-179902-180005

“Монголын худалдааг дэмжих –EU- TRAM” төсөл 2020 хүртэл үргэлжилнэ

3-р сарын 28 - 15 цаг 28 минут

Гадаад хэргийн яамны Зөвшилцөх танхимд өнөөдөр “Монголын худалдааг дэмжих –EU- TRAM” төслийн нээлтийн арга хэмжээ болж байна. Энэхүү төслийг Гадаад харилцаааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Европын холбооны төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлэх юм.

Монгол Улсын хувьд Европын холбооны улс орнуудад 7200 гаруй бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгээр экспортлох боломжтой ч өнөөдрийн байдлаар ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг 10 хүрэхгүй нэр төрөлд багтдаг байна. Иймд 2018-2020 оны хооронд хэрэгжүүлэх төслийн хүрээнд Европын холбоонд хэрэгждэг чанар стандартад нийцсэн олон төрдийн бараа бүтээгдэхүүнийг  экспортлодог болоход анхаарах ажээ.

Энэхүү төслийн нээлтийн үеэр холбогдох албаныханаас тодруулсанаа хүргэж байна.

Марко Ферри: Монгол Улс Европын холбооны мөрддөг стандартад хүрэх ёстой

/Элчин сайдын үүргийг Түр хамаарагч, Европын холбооны төлөөлөгчийн газар/

Монгол Улс бол манай холбооны экспортын барааны татвараас хөнгөлөх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй гишүүн улсын нэг. Тиймээс Монгол Улсаас 7200 гаруй бүтээгдэхүүнийг ямар нэгэн татваргүйгээр Европын холбооны улсууд руу оруулах боломжтой. Одоогийн байдлаар Монгол Улсаас Европын холбоо руу дандаа даавуун бүтээгдэхүүн гарч байгаа.

Монгол Улс өөрийн боломжит чадвараа ашиглан малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтой ч Европын холбооны мөрддөг стандартад хүрэх ёстой. Тэр сатандартуудыг бараа бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэх бүрэн боломжтой байгаа.  Бид Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газартай хамтраад 2014-2017 оны хооронд Монгол Улсын  стандартыг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн.

Энэ төслийн үр дүнд 2018 оны 7 сар гэхэд Монгол Улсын Стандартчилалын шинэ хууль батлагдана гэж бид хүлээж байна. Уг хууль батлагдах юм бол экспортын хэмжээг нэмгдүүлэх бүрэн боломжтой болно. Малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтой ч гэлээ Европын холбоо хүнсэн дээр маш хариуцлагатай ханддааг. Тиймээс стандартыг хангах хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслүүд нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний сүлжээ,  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртөгийг дээшлүүлэх сайжруулах зэрэг төслүүд хэрэгжиж байна.

Д.Даваасүрэн: Худалааны мэдээллийг цахимжуулах ажлууд хийгдэнэ

/ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/

-Төслийн үр дүнг хэрхэн харж байна?

-Европын холбооноос “Монголын худалдааг дэмжих –EU- TRAM” төслийн нийт өртөг 5 сая евро бөгөөд 2020 хүртэл энэ төсөл маань хэрэгжинэ. Төслийн хүрээнд нэгд, Монгол улсын  худалдааны оновчтой үр дүнтэй бодлого боловсруулна. Хоёрт, худалдааг хөнгөвчлөнө. Гуравт, экспортыг төрөлжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх гэсэн зэрэглэл тогтоох юм.

Монгол улс дэлхийн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон улсын нэг бөгөөд худалдааны бодлого боловсруулахдаа боловсон хүчнийг чадвахижуулахад анхаарах шаардлагатай. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Монголын эдийн засгийг өргөжүүлэх, төрөлжүүлэх экспортыг дэмжих зорилготой нийцсэн төсөл юм. Төслийн хугацаанд бүх төрийн байгууллагуудын худалдааны уялдаа холбоог сайжруулах, МҮХАҮТ-д хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн чадавхийг сайжруулах ажлууд хийгдэнэ.

-Монгол Улс гадаадын хичнээн улсад худалдаа хийдэг юм бэ. Хамгийн тэргүүлэх зэргийн улс нь?

-Манайх хоёр хөрштэйгээ худалдаа их хийдэг. 2017 оны статистикаар худалдааны 70 хувь нь Хятад улсад хамаардаг. 10 гаруй хувь нь ОХУ, Европын холбоотой 11 хувь байгаа.

-Европ руу гадаад худалдааг нэмэгдүүлэхэд гол тулгамдсан асуудал нь юу байна?

-Европын  холбооны хөнгөлөлтийн системд хамрагдан 7200 нэр төрлийн барааг  экспортлох эрхтэй ч төдийлөн үр ашигтай хэрэгжүүлж чадахгүй байгаа.Үүнийг үр ашигтай ашиглаж, хэрэгжүүлэхийн тулд Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний стандартыг сайжруулах ёстой. Өнөөдөр Европын холбоонд өлөн гэдэс, ноос ноолуур, эсгий гэсэн цөөн тооны, нэр төрийн бүтээгдэхүүн нийлүүлж байна. Энэ бүхнийг илүү ихэсгэх, төрөлжүүлэх, олон болгоход төслийн зорилго оршиж байна.

-Ямар ажлууд хийгдэх вэ?

-Энэ төслийг хэрэгжүүлэх Үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хорооны даргаар миний бие томилогдсон байгаа. Энэ хороонд Гаалийн байгууллага, Худалдаа эрхэлдэг бүх байгууллага, орон нуттийн төлөөлөл орсон. Худалдааг хөнгөвчлөх саад бэрхшээл их байна. Цаасны хэрэглээ их байна. Маш их чирэгдэл хүнд суртал байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Тэрнийг аль болох хөнгөвчилж, түргэн шуурхай болгох зарим худалааны мэдээллийг цахимжуулах ажлууд хийгдэнэ. Мөн МХАҮТ, Гаалийн байгууллага, Стандартын байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

М.Оюунчимэг: Манай бүтээгдэхүүнүүд “органик” шошготойгоор экспортод гарах боломжтой

/МҮХАТ-ийн дарга/

-Төслийг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ?

-Өнөөдөр Монгол Улсын  Засгийн газар Европын холбоотой байгуулсан гэрээний дагу  ТРАМ төслийг эхлүүлж байна. Монголын экспортыг дэмжих энэ төсөл маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь худалдааны бодлого. Энэ хүрээнд Монгол Улсад олон жил дутагдаж ирсэн эспортын хөтөлбөрийг боловсруулж, батлуулна. Хоёрт, экспорт эрхэлж байгаа компаниудын чадавхийг дээшлүүлнэ. Энэ хүрээнд Монголын үйлдвэрлэгчдийн Европын холбоонд гаргаж байгаа  бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм.

Эхний хэсэг нь Гадаад харилцааны Яамны шугамаар, хоёр дахь хэсэг нь бизнесийн гол төлөөллийн баөйгууллага болсон МҮХАҮТ -аар дамжиж хэрэгжинэ. Өмнө нь Европын холбооноос маш олон төсөл хэрэгжиж байсан. Онцолвол, “Монголын экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгох” гэсэн төсөл хэрэгжээд дууссан. Энэ төслийн хүрээнд манай бүх үйл ажиллагаа, ялангуяа гадаад зах зээлтэй холбоотой үйл ажиллагаа маань дэлхийн стандартад нийцэх юм.

Өнөөдөр нээлтээ хийж байгаа төсөл нь өмнөх “Стандартын тогтолцоог боловсронгуй болгох” төслийн үргэлжлэл гэж бид харж байна. Яагаад гэвэл стандартыг нэвтрүүлэхгүйгээр шилдэг техник технологийг Монголдоо нутагшуулж, өөрсдийн түүхий эдийг нэмүү өртөг шингээн бүтээнэ. Монголдоо боловсруулснаа илүү өндөр өртөгөөр зах зээлд гаргах зорилт тавих хэргтэй юм. Энэ төслөөс манай бизнес эрхлэгчид маш их хүлээлттэй  байгаа.

Учир нь өнөөдөр Европын холбоонд 7200 бараа бүтээгдэхүүнийг тарифийн хөнгөлөлттэй гаргах боломжтой ч бид бүрэн ашиглаж чадахгүй байна. Экспортод гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн хязгаардмал ноос ноолуур, угаасан ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн, гэр гэсэн цөөхөн нэр төрөлд багтаж байна. Төслийн хэрэгжилтийн үед бид Монголд байгаа нөөц бололцоогоо ашиглан ямар бүтээгдэхүүнийг илүү хөгжүүлэх боломжтой вэ гэдэг дээр ажиллана. Дээр нь экспортлогчдод дэлхийн  стандарт, дэлхийн зах зээл дээр гарахад шаардлагатай байгаа мэдлэг мэдээллийг өгөх чиглэлээр ажиллана.

-Хамгийн боломжтой бүтээгдэхүүн нь?

-Наад зах нь бид экспортлох боломж ихтэй салбараа сонгох. Өмнө нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шугамаар ноос ноолуурын чиглэл, арьс ширийг дэмжсэн төслүүд явсан. Бидний зорилго шинэ бүтээгдэхүүнийг гаргаж ирэх. Тухайлбал сарлагийн хөөвөр гэхэд хаана ч байхгүй бүтээгдэхүүн. Энийг яагаад дэлхийн зах зээл дээр бид гаргаж болохгүй  гэж. Нөгөө талаар малын гаралтай түүхий эдийг боловсруулж, органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хийж байгаа компаниуд дэмжигдэх ёстой. Мөн манай аялал жуулчлал маш том салбар. Энэ салбар дээр бүтээгдэхүүнээ хөгжүүлж байж бид жуулчдын тоог нэмнэ. Тэднийг дэлхийн  стандартад нийцсэн үйлчилгээгээр үйлчилж байж энэ салбар хөгжинө. Органи бүтээгдэхүүнтэйгээ уялдуулан Монголын  аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой.

7200 бүтээгдэхүүнээс бид 10 хүрэхгүй нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байна. Цаашид энэ тоог нэмгдүүлэхийн тулд гадаадын технологийг  оруулж ирэх хэрэгтэй. Манай бүтээгдэхүүн, байгаа нөөц бололцоогаа харвал дэлхийд өдрөөс өдөрт үнэ цэнэтэй болж байгаа “органик” шошготойгоор экспортод гарах боломжтой. Тиймээс бараа бүтээгдэхүүнийг тооноос үл хамааран үнэтэй борлуулах үүд хаалга нээгдэнэ. 

Өнөөдөр бүтээгдэхүүний чанар маань сатандартын  шаардлагыг хангаж байна у гэдэг нь асуудал байгааа. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай  түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг гаргахад шаардлага маш өндөр байдаг. Тиймээс Европын зах зээлд, дэлхийн зах зээлд нийцүүлэх хэрэгтэй.

-Өндөр шаардалгад нийцэж байна уу гэдгийг нь шалгах лаборатори манай улсад байгаа юу?

-Өнөөдөр экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг харж байхад хамгийн гол асуудал нь лаборатори. Монголд хичнээн лаборатори байна, хэд нь олон улсын итгэмжлэлийг авсан юм бэ гэдгийг судлах хэрэгтэй байна. Мөн нөгөө талаар Засгийн газраас бидний хүсэх нэг зүйл бий. Юу гэвэл, донор орнуудаас орж ирж багйаа зээл тусламжийн хөрөнгийг аль болох хоорондоо уялдаа холбоотой экспортыг дэмжих чиглэлд зориулахыг хүсэж байна.

Тухайлбал, өнөөдөр манай зөгийн  бал Японтой  чөлөөт худалааны хэлэлцээр байгуулж цөөнгүй бараагаа гаргаж эхлэх гээд явж байна. Гэтэл зөгийн балаа органик гэдгийг батлах гэхээр Монголд зөгийн балыг шинжилдэг лаборатори байхгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэн маань АНУ руу илгээж шинжлүүлсэн байна. Эндээс харахад лабораторигүй, бүтээгдэхүүнийхээ стандартыг шалгаж чадахгүй байж экспортод гаргана гээд ярих нь учир дутагдалтай байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019