Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ 3200 ээж, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэн “Тандаа хайртай шүү, ээжээ” урлагийн тоглолтоор бэлэг барьжээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Батсүх, тус дүүргийн 8 дугаар хорооны авьяаслаг хүү Б.Бат-Энэрэл нарын хамтарсан “Тандаа хайртай шүү, ээжээ” урлагийн тоглолтоороо ээжүүддээ бэлэг барьж, Чингэлтэй дүүргийн Тамгын газраас ивээн тэтгэжээ. .
Сэтгэгдэл бичих хэсэг