Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах санал тавьсан талаар Цагаан ордоноос мэдээлжээ. Гэхдээ энэ цаг үед БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг болон Пхеньянд үзүүлэх шахалт үргэлжилж байгаа юм. “Ерөнхийлөгч Өмнөд Солонгосын төлөөлөгчид болон тус улсын Төрийн тэргүүн Мүн Жэ Иний саналыг харж байгаа. Ким Жон Унтай хийх уулзалтыг Мүн Жэ Ин дэмжиж хүлээж авсан. Тэрбээр хоёр улсыг хэлэлцсэн цагтаа, тохирсон газартаа уулзахыг уриалсан” гэж Цагаан ордоны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Түүнчлэн Цагаан ордоны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс мэдээлэхдээ “Бид Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс байгуулахыг тэсэн ядан хүлээж байна. Үүний зэрэгцээ БНАСАУ-д шахалт үзүүлсэн хэвээр байх болно” гэсэн байна.
Доналд Трамп Хойд Солонгосын лидертэй уулзахыг зөвшөөрч байгаагаа өнгөрсөн долоо хоногт илэрхийлж байсан билээ. Тэрбээр Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй бүс байгуулж, цөмийн болон пуужингийн ямар ч туршилтаас татгалзах амлалтыг Ким Жон Унаас авахыг хүсч байгаа аж.
Сэтгэгдэл бичих хэсэг