У.ХҮРЭЛСҮХ: СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.ЭНХТӨР АРД ИРГЭДЭЭ СОНС
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүүн аймгуудаар хийсэн ажлын айлчлал үргэлжилж байна. Сүхбаатар аймагт иргэдтэй хийсэн уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй холбогдох албаныхан иргэдийн асуултад хариулт өгөв.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Аймгийн засаг даргын тухай иргэд олон зүйл ярилаа. Ард иргэдээ сонсож ажиллах учиртай. Аймгийн ИТХ-д сонгогдсон хоёр намын төлөөлөгчид хоорондоо уулзаж, эвээ олох хэрэгтэй. Та бүхэн хэрэлдээд байж болохгүй. З.Энхтөр дарга ард иргэдээ сонс. Би асуудлыг судална. Арга хэмжээ авах шаардлагатай бол авна" гэж хэллээ..
Мөн Хэнтий аймагт болсон уулзалтын үеэр У.Галхүү гэх энэ залуугийн асуудлыг
Ерөнхий сайд газар дээр нь аймгийн засаг дарга, иргэдийн хурлын даргад үүрэг өгч, ажилтай болгох мөн бусад асуудлыг нь шийдээд эргэж мэдэгдэхийг үүрэгдлээ.
Сэтгэгдэл бичих хэсэг