Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Д.Сумъяабазар сайд “Роснефть” компанитай хэлэлцээр хийж байна

2-р сарын 5 - 12 цаг 51 минут

Монгол улсын бензин шатахууны хэрэглээ үндсэндээ 100 хувь хойд  хөршөөс хамааралтай. “Роснефть” гэсэн ганцхан кранттай, тэдний ааш аягаар шатахуны үнэ тодорхойлогддог гэхэд бараг хилсдэхгүй.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар  нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болохоор шамдаж буй энэ цаг үеэр  “Роснефть”  Монголын шатахууны хангамжийн асуудлаар санал гаргаж буй гэх мэдээлэл бий. Роснефтийн зүгээс С.Баярын Засгийн газрын үед  мянганы зам дагуу шатахуун түгээх 100 станц барьж ашиглах хүсэлтээ илэрхийлж байв.  Түүнчлэн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын онгцны түлшний хангамж нийлүүлэлт, цэнэглэлтийг дангаараа хариуцах эрхийн төлөө санал тавьсан тухай зарим эх сурвалжийн мэдээлэл бий.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Владивостокт айлчлах үеэр  Ангарскийн нефтийн үйлдвэртэй холбоотой, тухайлбал тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авах санал тавьсан гэх мэдээлэл сүүлийн үес дуулдаж байгаа.  Энэ мэтээр Монголын газрын тосны салбарт хойд хөршийн зүгээс үе үе санаачлага гаргаж, амбицаа илэрхийлсээр иржээ.

Давост болсон   эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.  Энэ үеэр  Аркадий Дворкович  газрын тосны  чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, “Роснефть” компанид уг асуудлаар Монгол Улстай хэлэлцээр хийх чиглэл өгчээ.

ОХУ-ын шадар сайдын дээрхи үүргийн дагуу  “Роснефть”-ийн төлөөлөгчид 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монголд ирнэ гэсэн товтой байсан. Гэвч энэ хугацаа цөөн хоногоор хойшилж, өнгөрөгч долоо хоногт Монголд иржээ. Эдүгээ хоёр талын хооронд яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд харин чухам ямар асуудлаар хэрхэн тохиролцож байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Энэ тухайд  Д.Сумъяабазар сайдаас тодруулахад “Хэлэлцээр үргэлжилж байгаа. Хоёр тал байр сууриа нэгтгэсний дараа албан ёсоор мэдээлэл хийнэ. Хэлэлцээрийн явцад мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын “Роснефть” компани Монгол Улсад салбараа нээж магадгүй хэмээж байгаа юм. Учир нь тус компани энэ талаар урьд нь хоёр ч удаа хүсэлтээ илэрхийлж байсан гэх мэдээлэл байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019