Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх II дунд сургуульд зочиллоо. Жанжны нэрэмжит энэ сургуулийг Ерөнхий сайд 33 жилийн өмнө төгссөн юм байна.
Тэрdээр Д.Сүхбаатарын нэрэмжит танхим, өөрийн сурч байсан ангиар орж, төгсөх ангийн сурагч хүүхдүүдтэй уулзаж ярилцав. Эх орондоо хайртай, эцэг, эхдээ элбэрэлтэй, зөв хүн болох, мэргэжлээ зөв сонгож улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд захин, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Сэтгэгдэл бичих хэсэг