Дээд боловсролын тогтолцооны гажуудлыг засах гэж буй яамны бодлого, Ц.Цогзолмаа сайдын шийдвэрийг үл ойшоож байсан бол одоо элт эсэргүйцэж АШУҮИС-ийн шилдэг, туршлагатай, эрдэмтэн профессоруудыг хомроголон халж эхэллээ. Тэр дунд нь хэдхэн хоногийн өмнө өөрийг нь магтан дуулуулсан өргөх бичигт гарын үсэг зурсан олон хүмүүс байгаа нь одоо халаглан амаа барьж байна. АН-ын засаг барьж байх үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсролын сайд асан Л.Гантөмөр нарын ивээлд орж томилогдсон Г.Батбаатар нь “Тусалж чадахгүй бол саад бүү бол” гэж Ц.Цогзолмаа сайдад томорч ярилцлага өгч байсан бөгөөд 2-р сарын 1-ний АН-ын жагсаал цуглааны сургаар “Чоно борооноор” гэгчээр яам, салбарын сайддаа “Томорч” дайн зарлав. Үндсэн ажлаа цалгардуулан хар “пиар”-аар хөөцөлдөж, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байгаа Г.Батбаатарыг хална гэсэн Ц.Цогзолмаа сайдын шийдвэр хэзээ хэрэгжих бол...
Сэтгэгдэл бичих хэсэг