Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Орхоны Засаг дарга Д.Батлутын замбараагүй “тендер” шалгаруулалт

1-р сарын 31 - 16 цаг 42 минут

Засаг дарга нартай холбоотой хэл ам байсхийгээд л гардаг. Ямар сайндаа "Задарсан Засаг дарга нар" гэх шинэ нэр томъёо гараад удаж байна. Төрийн жинхэнэ албан хаагч нарыг хоморголон халж оронд нь танил тал, хамаатан саднаараа аймгийн Засаг даргын Тамгын газраа дүүргэдэг, удирдаж буй аймгаа өөрийн "Вант улс" болгодог, эрээ цээргүй аашилдаг гээд Задарсан Засаг дарга нарын замбараагүй балаг дуусахгүй.

Гэтэл үргэлжлүүлээд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай холбоотой мэдээлэл хэвлэлийн хуудаснаа дурайж эхэллээ. Тэрбээр Орхон аймгийн Засаг даргын суудалд "Ногоон гэрэл"-ээр шахам суусан. Үүрэг хүлээх гэхээсээ илүүтэй "Үүрээ сэндийчиж" байгааг нутгийн иргэд шүүмжилж байна. 

Тэрбээр 24 цагаар архи зарах захирамж гаргасан нь тус аймгийн амгалан тайван байдлыг алдагдуулж, гэмт хэргийн гаралт нэмэгдэх том шалтгаан болж байгааг иргэд эгдүүцэж байна. Мөн аймагтаа дорвитой бүтээн байгуулалтын ажил хийгээгүй байж, гадаад руу олон дахин аялсан нь аймгийнхаа төлөө, иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй хүн гэж дүгнэхэд хүргэжээ. Түүгээр ч үл барам удирдаж буй газрын албан хаагчдаа атгасан гар шиг зангидаж чадахгүй, удирдлагаар хангаж чадахгүй байгаа гэх шүүмжлэлд ч өртөөд амжжээ. Учир нь тус аймгийн ЗДТГ-т ажилладаг дарга нар хувийнхаа асуудлаар олон нийтийн сүлжээнд хаа хамаагүй байр сууриа илэрхийлдэг гэнэ. Тэдэнд төрийн албан хаагчийн ямар ч ёс суртахуун байхгүй байгаа нь иргэдийн бухимдлыг хүргээд амжсан байна. 

Д.Батлуттай холбоотой асуудал зөвхөн энэ хэл амаар зогсохгүй. Төсвийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт сэтгэж, хэрхэн дураараа авирласанг баримтаар хүргэж байна.

Баримт 1. 1.7 тэрбум төгрөгийн төсөвтэй гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг “Сокол” ХХК-д өгчээ. Ингэхдээ тендер явуулсан эсэх нь тодорхойгүй. Гэтэл “Сокол” ХХК нь инженерийн шугам сүлжээг угсарч байсан туршлага огт байхгүй Худалдаа үйлчилгээ буюу уул уурхайн том машин механизм нийлүүлдэг компани аж. Ийм туршлагагүй компанид ажил өгөөд зогсохгүй уг байгууламжийг ашиглагчаар хүлээн авах ёстой “Эрдэнэт-Ус” ОӨҮГ-ын инженер техникийн ажилчдыг ажиллуулсан байна. Өөрөөр хэлбэл, Сокол компани нь тендер авсан хэрнээ туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэжээ. Туршлагагүй учраас тооцооллын алдаа, зургийн зөрчил, аваарын нөхцөл байдал орхигдсон зэрэг ноцтой зөрчлүүд олон байгаа аж.

Баримт 2. 2.4 тэрбум төгрөгийн төсөвтэй Рашаант багийн сургуулийн барилгыг ИТХ-ын төлөөлөгч н.Батбаярын компанид өгчээ. н.Батбаярт тендер өгсөн нь тохиолдол нь анхных биш гэнэ. н.Батбаяр нь Эрдэнэт үйлдвэрийн их барилгын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сургуулийн барилгыг хүлээн авах боломжтой байжээ. Гэвч тэрбээр төсвөө нэмэгдүүлэхийн тулд барилгыг хүлээн аваагүй бөгөөд төсвөө нэмүүлэхээр төсвийн тодотголд оруулаад байгаа аж. Мөн барилгын суурь хэсгийг цутгахдаа стандарт норм зөрчсөн зэрэг зөндөө ноцтой алдаа гаргаад байгаа юм байна.

Энэ асуудлаар Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутаас өөрөөс нь тодрууллаа.

-Таныг 24 цагаар архи зарах шийдвэр гаргасан гэсэн. Энэ байдлаас болж гэмт хэргийн гаралт ихэсч байна гэж иргэд шүүмжилж байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-24 цагаар ажиллах дэлгүүр нээсэн. Энэ дэлгүүрт зөвхөн архи зардаггүй. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн зарж байгаа. Энэ дэлгүүрийг нээхээс өмнө шагийн архины асуудал их байсан. Цагдаагийн албан хаагчид шагчдын асуудлыг цэгцлэх гэж ажилласан ч дорвитой үр дүнд хүрээгүй. Харин 24 цагийн дэлгүүр нээснээр шагчдын асуудал алга болсон. Баталгаагүй архи дарс, өргөн хэрэглээний бараа хувь хүний гар дээрээс худалдан авч эрсдэлд орох нөхцлийг бид хааж чадсан. Манай аймгаар дамжиж баруун аймгуудыг зорих иргэд зорчдог. Хөл хөдөлгөөнтэй аймаг шүү дээ. Гэтэл ихэнх дэлгүүрүүд нь 22.00, 23.00 цаг гээд хаачихдаг. Тэгэхээр үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгсөн гэж харж байна. Зөвхөн архи гэж битгий ойлгоорой.

-Тендер явуулахдаа танил талаа ашиглаж, туршлагагүй компанид олгосон гэх мэдээлэл байна?

-3.5 км-т инженерийн шугам сүлжээ татах ажил байсан. Тендер хуулийн дагуу зарлагдаж хуулийн дагуу явагдсан. Тендер зарлалгүйгээр гэрээ хийгдсэн асуудал байхгүй.

-Туршлагагүй учраас тооцооллын алдаа, зургийн зөрчил, аваарын нөхцөл байдал орхигдсон зэрэг ноцтой зөрчлүүд олон байгаа гэсэн?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Тухайн компани ажлаа хийгээд явж байгаа. Манай хяналтын инженерүүд хянаад эхний ээлжийн ажлаа хийгээд дууссан. Сая хүлээлгэж өгсөн гэж ойлгож байна.

-Рашаант багийн сургуулийн барилгын ажлыг ИТХ-ын төлөөлөгч н.Батбаярын компанид өгсөн гэх мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Рашаант багт 250 хүүхдийн сургууль баригдахаар улсын төсөвт тусгагдсан. Төсөвт өртөгт 900 орчим сая төгрөг нэмэгдэхээр байгаа. Энэ ажлын зураг төсөв зурагдаад бэлэн болсон. Үүнийг 2018 онд ашиглалтад орох асуудалд анхаарч ажиллана. Өнгөрсөн жил 280 хүүхдийн цэцэрлэгийг орон нутгийн компани барьсан. Дөрвөн сарын хугацаанд 100 хувь барьж ашиглалтад оруулсан. Тиймээс орон нутгийн компаниудад боломж байгаа юм байна гэж үзэж байгаа. Одоогоор ямар нэг компани шалгараагүй байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019