Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Норвегийн сан Монголын баялгийн сангийн чиг зүгийг заана

1-р сарын 31 - 9 цаг 54 минут

Монгол баялгийн сантай орны нэг. Энэ бол маргашгүй үнэн. Харин энэ сангийн дансанд хурааж хумьсан хэдэн төгрөг байдаг эсэх нь тодорхойгүй.  Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр хууль тогтоогчдын хамгийн олон давтдаг үгийн нэг нь энэ “Баялгийн сан” гэх үг хэллэг болохоор  ямартай  ч энэ сан оршин тогтносоор байгаа юм байна гэдэгт итгэдэг.  

Бурханы хуваарилалтаар буян хүртсэн  азтай ард түмний нэг нь монголчууд. Тийм болохоор байгалийн  баялагтай орнуудын жишгээр  энэ санг байгуулсан нь  олон жилийн өмнөх  биш ч гэлээ бас нэн шинэ зүйл биш. Цаг хугацааны хүчин зүйлээр нь тооцож харвал энэ санд одоо боломжийн хуримтлал үүсчихсэн байх учиртай.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Норвегийн сангийн жишиг туршлагаар Баялгийн сангийнхаа менежмент удирдлагыг хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.  Хэрэв ингэж чадвал ура хашгираад дэмжихээс яах билээ.  Яагаад гэвэл дэлхийн хамгийн том баялгийн сангийн нэг нь Норвегийнх юм. Бас хамгийн шилдэг менежменттэй нь. Энэ сангийн нийт хуримтлал өнгөрсөн оны сүүлээр нэг их наяд ам доллараас давсаныг  тухайн үед Reuters дамжуулж байв.

2016лны байдлаар

 Тус улсын Баялгийн сангийн захирал Ингве Слингстад “1996 оны тавдугаар сард нефтийн орлогыг анх энэ сан руу шилжүүлж байлаа. Энэ  сангийн хөрөнгийн хэмжээг 1 их наяд долларт хүрнэ гэж тухайн үед хэн ч төсөөлж байгаагүй. Баялгийн сангийн хөрөнгө 1 их наяд долларт хүрсэн нь манай улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэжээ.

 Их наядаар тоологдох хэмжээний хуримтлалын санг бүрдүүлж чадсан улс хүссэн хөрөнгө оруулалтаа хийж чадна, санхүүгийн ямар ч хямралын үед төсвийн хүндрэлээ даваад гарна, ирээдүй үеийнхэндээ энэ  хэмжээний мөнгө санхүүгийн нөөц үлдээнэ.

Ийм их хэмжээний хуримтлал үүсгэсэн гэхээр олон жилийн үүх түүхтэй сан байх гэж эндүүрэв. Тийм биш. Норвегийн санг анх  1998 онд буюу 20 жилийн өмнө  нефть, хийн ашгийг ирээдүйн үеийнхэнд хадгалах зорилгоор  байгуулжээ. Одоо сангийн үнэлгээ нь Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 2,5 дахин их болоод байна. Анх  сангийн хөрөнгийн хэмжээг 2020 он гэхэд ДНБ-ний хэмжээнээс 14,3 хувиар их байлгахаар төлөвлөсөн байжээ.  Гэтэл  2,5 дахин их болжээ. 20 жилд ийм хуримтлал үүсгэж чадна гэдэг гайхамшиг. Бас хатуу чанд сахилга хариуцлага, шударга ёс, зөв оновчтой менежментийн ур чадвар харагдана.

1998 онд буюу нефть, хийн ашгийг ирээдүйн үеийнхэнд хадгалах зорилгоор байгуулсан сан 20-хон жилийн дотор 1 их наяд ам.долларын хуримтлалтай болжээ. Одоо сангийн үнэлгээ нь Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 2,5 дахин их болоод байна

Баялгийн сангийн 1 их наяд ам.долларыг хэр их  мөнгө вэ гэдгийг багцаалж үзье. Норвегийн сангийн 1 их наяд ам долларыг тус улсын бүх хүүхдэд хуваарилбал хүүхэд тус бүрт 190 мянган доллар ногдоно. Товчхондоо хүүхэд нэг бүр нь 465  сая төгрөгтэй гэсэн үг.  Түүнчлэн 1 их наяд доллар гэдэг бол  121 сая хүн амтай Мексик улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний  мөнгө  гэнэ.

Сангийн мөнгө ингэж халгиж цалгиж байгаа нь төр зардлаа тус санд даатгах гэсэн сөрөг хандлагыг бас өдөөчихжээ. Ийм учир  саяхан шинэ журам гаргаж Засгийн газар нь сангийн хөрөнгийн 3%-ийг жилдээ ашиглах боломжтой болгож бууруулсан шинэ журам гаргажээ. Өмнө нь 4% буюу 235 тэрбум кроныг авч ашиглаж болох заалттай байсныг ингэж чангатгажээ.  Тэгэхээр  хуримтлалын хэмжээ ихсэх тусам төрийн хуруу хумсыг чандлан хязгаарладаг гэсэн үг. Мөнгөтэй байлаа гээд гарын салаагаар урсгахгүй, хямгадаж хэмнэхийн жишээ энэ  болой.

Өнгөрсөн оны эхний хагаст  тус сан 499 тэрбум кроны ашиг олсон бөгөөд  2017 оны зургадугаар сарын 30-ны байдлаар  сангийн хөрөнгийн 65,1 хувийг  хувьцаанд, 32,4 хувийг  тогтмол ханштай үнэт цаасанд, 2,5 хувийг үл хөдлөх хөрөнгөнд оруулсан байв. Хоёрдугаар улирлын сүүлчээр сан дэлхийн  зах зээл дэх бүх хувьцааны 1,3 хувийг атгасан байв. Харин Норвегийн хүн ам нь 5,3 сая бөгөөд дэлхийн хүн амын 0,1 хувьтай тэнцдэг гэдгийг жишиж бодож үзээрэй. Эндээс хуримтлалын мөнгөн дээрээ менежмент хийдэг  нь харагдаж байна.  

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ийм л нэг жишиг сангийн менежментийг  Монголдоо нутагшуулахаар зорьж байгаа юм байна.  Хэдхэн хоногийн өмнө сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Норвегийн Вант Улсад ажиллах үеэрээ тус улсын төв банк болох Норгес банкны дэд дарга Егил Мацен тэргүүтэй удирдлагуудтай уулзжээ. Энэхүү  Норгес банк нь /Norges Bank Investment Management/ нь Норвегийн “Тэтгэврийн сан-Глобал”-ын үйл ажиллагааг хариуцдаг аж. 

Уулзалтын хүрээнд Норвегийн Вант Улсын газрын тос, хийн салбараас хуримтлуулсан хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын стратеги болон сайн засаглалтай нь танилцаж, тус улсын амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцжээ.

Монгол улс байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Гэвч иргэд нь ядуу, баялгийн хуваарилалт нь тэгш бус. Тиймээс баялгаа эдийн засагт өгөөжтэй, иргэдэд тустай,  ирээдүй хойч үеийнхэндээ үлдэцтэйгээр  ашиглах  боломж нь энэхүү санг бүрдүүлэх  явдал юм.

Баялгийн сан нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш хэлбэлзэхэд төсвийн тогтвортой байдлыг хангахын дээр төлбөрийн тэнцлийг бий болгож, эдийн засгийг халалтаас хамгаалах хэрэгсэл болдог. Тиймээс энэ сангаа байгуулсан шиг байгуулаад, бусдын сайн туршлагыг авч хэрэглэвэл ирээдүй хойч үедээ үлдээх өв тэр болно.  

П.Булган

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019