Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

1-р сарын 29 - 16 цаг 45 минут

Багануур ТӨХК нь 1978 онд байгуулагдсан төрийн өмчит хувьцаат компани бөгөөд 1974-1975 он анхны хайгуул хийгдэж нөөц тогтоогдож, улмаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1988-1989 оны хооронд нэмэлт судалгаа хийж нөөцийг 512,8 сая тонноор тогтоож улмаар улсын төсврийн хөрөнгөөр хайгуул хийсэн зардалыг 1999 онд Багануур ХК-ийн зүгээс 94.000 ам долларыг төлж тухайн хүрэн нүүрсний ордыг бүхэлд нь эзэмших болсон  2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж 812.06 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй орд газарт 40 жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж Улаанбаатар хотын ТЭЦ-3, ТЭЦ-4, Дулааны цахилгаан станц 2 Дарханы дулааны цахилгаан станц Эрдэнэтийн дулааны  цахилгаан станцууд нь  багануурын хүрэн нүүрсэнд таарсан технологитой  100 хувь уурхайгаас нүүрсээ бэлтгэн нийлүүлж авдаг, Багануурын шинээр баригдаж эхэлж байгаа цахилгаан станц, ТЭЦ-5 зэрэг мега төслүүд нь мөн багануурын уурхайд түшиглэн баригдаж байгаа бөгөөд Монгол улсын цахилгаан эрчим хүчний 70 гаран хувийг дангаар хангаж, хэрэглэгчдэд үнийн дарамт учруулахгүйгээр ажилласаар ирсэн байна.

Алтай гоулд ХХК-ийн зүгээс 2006 онд Багануурын уурхайн хүрэн нүүрсний орд газрыг ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчиж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангаагүй байхад лиценз олгосон байдаг.

Тухайлбал Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа орон нутагын засаг захиргаанаас саналыг авах ёстой байтал аваагүй хуурамч материал бүрдүүлж улмаар тусгай зөвшөөрөл авахдаа дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах замаар авах ёстой байтал огт дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүй авч тусгай зөвшөөрөл хууль бусаар авсан байдаг.

Алтай гоулд ХХК-ийн 2006 болон 2007 онд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй хайгуулын ажлын тайлангүй хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч улмаар Алтайн гянт ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлжээ.

Одоогийн Алтайн гянт ХХК-ийн захирал хувьцаа эзэмшигч нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэх Ц.Пүрэвтүвшин  эзэнтэй Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий нийт ард түмний томоохон ордуудыг бүгдийг нь шил дараалан хувьчлан авах гэсэн сонирхол явсаар өнөөдрийг хүржээ.

Гэтэл Багануур ТӨХК-ийн зүгээс энэхүү хууль бус лиценз олголтын эсрэг 2008 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй маргаж, гомдол гаргаж явсаар 2012 онд хууль бусаар олгосон тугай зөвшөөрлүүдээ ашиг малтмалын газар хүчингүй болгож, илт хууль бус захиргааны актаа хүчингүй болгож захиргааны байгууллага алдаагаа зассан байдаг.

Гэтэл Алтайн гянт ХХК нь уг захиргааны акттай маргахгүй захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 3 жил өнгөрөөж улмаар 2015 онд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж улмаар 3 дахь удаагаа нэхэмжлэл гаргаж яаж ийж байгаад захиргааны хэрэг үүсгүүлсэн байдаг.

Энгээд “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Багануур” ХК-ийн гуравдагч этгээдээр оролцож буй захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 128/ШШ2017/0619 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу шийдвэрлэгдсэн.

Тус шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс бүгд эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0758 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, гуравдагч этгээд “Багануур” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингээд нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн зүгээс Улсын дээд шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасан хэдий ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй шүүх хуралдаан 3 удаа, нэг үндэслэлээр хойшлогдлоо, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим урьд хэрэг шийдсэн практик туршлагаас хархад Дээд шүүхийн хуралдаан Өмгөөлөгч авах, хэргийн оролцогчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг 3 удаа хүлээн авч хойшлуулж байсан түүх байдаггүй, мөн Үндсэн хуулиар олгосон өөрийгөө өмгөөлүүлэх эрхээр шүүх 14 хоногоор нэхэмжлэгч Алтайн гянт ХХК-ийг хүсэлтийг хангаж 2 удаа хангаж 28 хоног хойшилж улмаар шүүх хуралдаан 2018 оны 01 сарын 29 өдөр хуралдаан зарлагдаж хурал орсон боловч өмгөөлөгч авна, нэхэмжлэгчийн төлөөлөгч хуралд оролцуулна гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан хүсэлтийг Дээд шүүх хүлээн авч 3 дахь удаагаа хурал хойшиллоо.

Дээд шүүхэд гомдол гаргахын өмнө Алтайн гянт ХХК-ийн хувьцаа эзэмшигч , гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нь компаниа бусдад шилжүүлжээ, даравч далдайна гэдэг шиг ард түмэн, монголын шүүх сохор биш тул хэн байгааг бүгд мэднэ.

Нялх сэнгүм түүний ард байгаа нууц ноёд амиа тавьж, аргаа барж байгаа бололтой

Тодруулбал 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаан зарлагдаж нэхэмжлэгчийн “Өмгөөлөгч Р.Очирбал хөдөө орон нутагт томилолттой явж байгаа тул өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангуулах”-ыг хүссэн хүсэлтийг хангаж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Улсын дээд шүүхийн шүүх хуралдаан хойшлогдсон.

Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн “Өмгөөлөгч Р.Очирбалаас татгалзаж байгаа тул шинээр өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох”-ыг хүссэн хүсэлтийг мөн Улсын дээд шүүх хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс дахин “Өмгөөлөгч сонгон авч чадаагүй байх тул өмгөөлөгч авах боломжоор хангуулах”-ыг хүссэн хүсэлтийг Улсын дээд шүүх дахин хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл шүүх хуралдааныг хойшлууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019