Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Ройтерс: Эрдэнэтийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна

1-р сарын 22 - 13 цаг 40 минут

Д.ЧИМЭГ

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрд авах шийдвэр дахин гаргасныг “Монголын Зэс” корпораци эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна. Монгол Улсын Дээд шүүх арванхоёрдугаар сард тус үйлдвэрийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргасан ч энэ сарын эхээр Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг хэлцэл хийж авах замаар “Эрдэнэт үйлдвэр” компанийг 100 хувь төрийн өмчит компани болгоно гэж зарласан. Гэсэн хэдий ч талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй болохыг “Монголын зэс” корпорациас мэдээлсэн байна. Энэ үеэрээ Засгийн газрын энэ шийдвэрийг хуулийн хүрээнд түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар олон улсад “Монголын зэс” корпорацийг төлөөлж буй “Омниа Стратеги” хуулийн фирмтэй уулзахаар Лондонд ирэх үеэр нь “Ройтерс” агентлагийн сурвалжлагч түүнтэй уулзсан юм. Тэрээр “Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч олон улсад ч хамгаалах болно” гээд “Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” гэлээ. Дэлхийн уул уурхайн томоохон компани “Рио Тинто” групп Монголын Оюутолгой зэсийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа. Оюутолгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг бол тус компанийн 51 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг юм. “Монголын Зэс” корпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан ч парламентын зарим гишүүд уг худалдан авалтыг эсэргүүцэж, тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан байна. “Монголын Зэс” корпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн мэдэгдсэн. Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-т хувийн компанийн менежмент орсноор ашигт ажиллагаа сайжирч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн оны эхний хагас жилд “Эрдэнэт үйлдвэр” компани төсөвт өмнөх жилтэй харьцуулахад дөрөв дахин их хэмжээний татварыг төвлөрүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019