Шуурхай мэдээ:
179898-179902-180005

М.Энхболд: Монгол Улсын Тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм

1-р сарын 22 - 11 цаг 15 минут

 

Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдааны “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

 Хурлын дарга аа,

 Эрхэм хүндэт Үндэсний Ассамблейн дарга аа,

 Эрхэм парламентчид аа,

 Хатагтай, ноёд оо,

 Энэхүү хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж буй БНСВУ-ын Үндэсний Ассамблей болон хурлын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан үзэсгэлэнт Ханой хотын оршин суугчдад талархал илэрхийлье. 

Дэлхий нийтээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээ зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлж байгаа энэ үед манай гарагийн хамгийн том, эрчимтэй хөгжиж буй бүс нутаг болох Ази, Номхон далайн орнуудын парламентчид “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа”-ны сэдвийг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон явдал юм. 

 

Дэлхий нийтийн хөгжлийн зорилтуудыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааны эх үүсвэр, боломжуудыг зохистой ашиглах, санхүүжилтийн арга, хэлбэрүүдийг дэмжихэд үндэсний парламент чухал үүрэг гүйцэтгэх учиртай.

 

Хурлын дарга аа,

 

Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг 2016 оны 2 дугаар сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон.

 

2030 он гэхэд Монгол Улс ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм.

 

Манай Засгийн газраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд болон богино хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Өдгөө тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх бүхий л механизмыг цогцоор нь тусгасан төлөвлөгөөний матриц боловсруулж байна. Хөгжлийн санхүүжилтийг бүрдүүлэхэд улсын төсвөөс гадна хөрөнгө оруулагчдын оролцоог хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд онцгой анхаарч байгаа юм.

 

Хурлын дарга аа,

 

Зүүн хойд Азид оршдог, далайд гарцгүй манай улсын хувьд олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх нэг чухал арга хэрэгсэл юм. Тиймээс манай улс АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт, Ази-Европын уулзалт, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ зэрэг хурал, чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Мөн АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзэлтэй байдаг. Түүнчлэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх судалгаа хийж, хуулийн үзэл баримтлалыг боловсруулж байна.

 

Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмын хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачилж, жил бүр хуралдааныг зохион байгуулж байгаа. Өдгөө бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хамтын ажиллагааны боломж зэргийг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан нээлттэй механизм болон төлөвшиж байна.

 

2016 оны зургадугаар сард Ташкент хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятад”-ын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийг баталсан. Монголын “Хөгжлийн зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс”, ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоог уялдуулсан уг хөтөлбөрт гурван улсын хамтын ажиллагааны олон чухал зорилт туссан. Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал энд гол байр суурийг эзэлж, түүнийг дагуулан чөлөөт бүс байгуулах, эко аялал жуулчлалын маршрут бий болгохоор төлөвлөж байна.

 

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тусгасан. Аялал жуулчлалын нэр төрлийг нэмэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, олон улсын сүлжээнд нэгдэх, сайн туршлага, шилдэг стандартыг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах сонирхол бидэнд байгааг сонордуулъя.

 

Хурлын дарга аа,

 

Ази, Номхон далайн бүс бол гамшигт хамгийн өртөмтгий бүс нутгийн нэг. Энэ эрсдэлд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь байгаль орчны өөрчлөлт, цаг уурын дулаарал юм.

 

Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй, хөдөө аж ахуй, уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг бүхий манай улсад цөлжилт, хөрсний доройтол, ой хээрийн түймэр зэрэг үзэгдлийн хамрах хүрээ, давтамж нэмэгдэж байна. Монгол Улс Парисын гэрээний дагуу 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын түвшинг 14 хувь бууруулах зорилт дэвшүүлж, түүндээ хүрэхээр чармайж байна. Дотооддоо экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, улмаар ногоон эдийн засгийг дэмжих эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

 Хурлын дарга аа,

 Энэ завшааныг ашиглан манай улс ирэх долдугаар сарын 16-19-нд НҮБ-ын дэмжлэгээр Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхэлсэн Азийн Сайд нарын хоёрдугаар хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгааг Та бүхэнд дуулгая. Гамшгийн эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой хөгжилтэй нийгмийг цогцлоохын төлөөх бүсийн түвшний зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, сайн туршлагыг хуваалцах зорилготой уг хуралд Та бүхнийг өргөнөөр оролцож, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

 Анхаарал хандуулсанд баярлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019