Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна

12-р сарын 15 - 13 цаг 34 минут

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг Засгийн газрын ээлжит  хуралдаанаар /2017.12.13/ баталсан. Иймд уг хуулийн журмын дагуу хэрхэн олгох, ямар материал бүрдүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа. 

-Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу? 

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө. Үүний дагуу олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дээшлүүлэх, төрөх насны эмэгтэйчүүд их байгаа энэ үед хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Мөн өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эхийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж дутмаг байдаг. Иймд тухайн өрхийн орлоготой уялдан хүүхдийн өдөртөө авах илчлэгийн хэмжээ, хичээл сурлага, эрүүл мэнд зэрэг олон асуудлууд байдаг учир өрхийн орлогыг дэмжих үүднээс Засгийн газар уг хуулийг батлан журмыг танилцууллаа. 

-Уг хуулийн хүрээнд ирэх оноос дөрвөн төрлийн тэтгэмжийг олгохоор тусгажээ. Үүнд ямар тэтгэмжүүдийг хамруулж байна вэ? 

-Энэ журмын хүрээнд дөрвөн төрлийн тэтгэмжийг олгоно. Үүний нэгдүгээрт нь жирэмсний тэтгэмж байгаа. Эх жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар болгон 40 мянган төгрөгийг авна. Уг тэтгэмжид 98 мянган эх жилдээ хамрагдана гэж тооцоолсон юм. Үүний дагуу улсын төсөвт 40.23 тэрбум төгрөг суусан.

Хоёрдугаарт  0-3 насны хүүхдээ гэртээ асарч буй эхэд тэтгэмж олгоно. Тус тэтгэмжид хамрагдаж байгаа эхчүүд сар болгон 50 мянган төгрөг олгоно гэж хуульчилсан юм. Ойролцоогоор жилд 135 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар улсын төсөвт 81.4 тэрбум төгрөг төсөвт суулгасан байгаа юм.

Гуравдугаарт ихэр хүүхдийн тэтгэмжийн талаарх асуудал . Ихэр хүүхэд тус бүр сая, сая төгрөг авах бөгөөд гурав буюу түүнээс дээш ихэр хүүхдэд хүүхэд тус бүрт гурван сая олгоно. Жишээлбэл хоёр ихэр хүүхэд төрөхөд тухайн айлд хоёр сая төгрөг авах юм.  Хэрэв гурван ихэр хүүхэдтэй болбол 9 сая төгрөг авна гэж ойлгож болно.

Дөрөвдүгээрт гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал болгон 240 мянган төгрөг олгоно. Уг тэтгэмжид жилдээ 165 мянган эх, эцэг хамрагдана гэж тооцоолсон бөгөөд улсын төсөвт 15.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа юм. 

-Дээр дурдсан тэтгэмжүүдэд хамрагдах хүсэлтэй эцэг эхчүүд ямар материал бүрдүүлж хаана хандах вэ? 

-Дээрх тэтгэмжүүдэд хамрагдах хүсэлтэй эцэг, эхчүүд оршин суугаа газрынхаа  сум хороо, дүүргийн халамжийн ажилтанд өөрийнхөө тэтгэмжид хамрагдах хүсэлт, мөн  орон нутагт оршин суудаг бол засаг даргын тодорхойлолтыг хавсарган бүрдүүлж  өгнө. Харин жирэмсний тэтгэмжийн тухайд сум, хороо, тосгоны өрхийн эмчийн “эсэн мэнд” гэсэн тодорхойлолтыг нэмэлтээр хавсаргах шаардлагатай. 

Үүнээс гадна “Цалинтай ээж” хөтөлбөрийн тухайд бүх эхчүүдийг хамруулж  байгаа ч ажил хийж буй 0-3 насны хүүхэдтэй эхийн тухайд хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т заасны дагуу “хүүхэд асрах чөлөөтэй” гэсэн тушаалын хуулбараа авчирч өгөх хэрэгтэй. Харин ажил эрхэлдэггүй эхчүүдийн хувьд тийм зүйл шаардлагагүй. Түүнчлэн өрх толгойлсон эцэг, эхийн тухайд эхнэр болон нөхрийнхөө аль нэг нь нас барсан эсвэл, шүүхээр эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан шийдвэрийг хавсаргах ёстой бөгөөд өөрийн оршин суугаа сум хорооны халамжийн ажилтанд дээрх материалыг өгнө.  Хуулийн хэрэгжилт нь оны эхний өдрөөс эхэлнэ шүү дээ. Тэгэхээр оны дараа материалаа аваачиж өгөх ёстой.

-Тэтгэмжийг нэгдсэн байдлаар сар бүрийн хэдний өдөр олгохоор болсон бэ?

-Хуулийн хэрэгжилт ирэх оны эхний өдрөөс эхлэх тул журмын дагуу сар бүрийн 20-ны өдрөөс эцэг эхчүүдэд олгож эхлэх юм. Харин өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж улиралд 240 мянгыг олгох учраас эхний улиралд ирэх оны 3-р сараас эхлэн олгоно. Бусад тэтгэмжийг сар бүрийн 20-ны өдөр олгохоор болсон. 

- “Цалинтай ээж” хөтөлбөрт жишээлбэл 0-3 насны хүүхэдтэй хирнээ ажил хийдэг эхчүүд хамрагдах боломжтой юу? 

-Цалинтай ээж хөтөлбөрт тусгагдсаны дагуу ээжүүдэд хуулиар олгогддог жирэмсний чөлөө буюу 36 сарын хугацаанд тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Тэгтэл ээж нар нэг жилийн хугацаанд хүүхдээ харж байгаад ажилдаа эргэн орохоор боллоо гэж бодоход тэтгэмж зогсоно гэсэн үг юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдэд л  сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм. Харин ажилдаа орж байгаа 0-3 насны хүүхэдтэй эхэд олгохгүй. Түүнчлэн шинээр жирэмсэн болж буй ээжүүдийн тухайд жирэмсний тэтгэмжээ аваад үргэлжлүүлэн “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдах юм.

Э.АРИУН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019