Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”

12-р сарын 20 - 11 цаг 01 минут

Одоогоос гурван жилийн өмнө НИТХ-ын шийдвэрээр “Авто худалдааны цогцолбор” байгуулах ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан уулын зүүн бэлд бүтээн байгуулалтын ажил өрнөж 20 гаруй га талбайг тохижуулж 6375 автомашины зогсоол барьж цогцолборын бүтээн байгуулалтын ажилд 24 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Бүтээн байгуулалтын ажилд зориулсан нийт хөрөнгийн 10 орчим тэрбум нь бизнес эрхлэгчдийн мөнгө байв. Харин үлдсэн хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн халааснаас гарчээ.

“Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулахаар болсон нь нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан шийдвэр байсан юм. Тухайн үед Улаанбаатар хотод автомашин худалдан борлуулдаг 101 зах болон цэгүүдийн хөрснөөс дээж авч шинжлэхэд хүний биед хорт хавдар үүсгэгч хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс нэг дахин их гарсан байдаг. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэй, нялх хүүхдийн эрүүл мэндэд хамгийн хортой хар тугалга их хэмжээгээр хөрснөөс илэрч байв. Тиймээс автомашины худалдааг нэг цэгт төвлөрүүлж, олон улсын жишиг стандартын дагуу цогцолбор байгуулах нь зүйтэй гэж үзсэн хэрэг.

Гэвч өнгөрсөн хугацаанд “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа жигдэрч чадсангүй. Шалтгаан нь Улаанбаатар хотод хууль бусаар автомашин худалдан борлуулдаг зах болон жижиг цэгүүдийг нүүлгэж чадаагүйтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод зөвшөөрөлгүй автомашин худалдан борлуулж буй 64 зах болон жижиг цэг ажиллаж байна. Э.Бат-Үүл хотын дарга байх үед хүн амын суурьшлын бүстэй хаяа залган автомашины задгай худалдаа эрхлэхийг зогсоох шийдвэр гарсан ч өнөөг хүртэл биеллээ олсонгүй.

Төрийн шийдвэр цаасан дээр буусан ч амьдрал дээр хэрэгжиж чадаагүйгээс 1000 гаруй иргэн эдийн засгийн хохирол амсаж буйг “Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-оос мэдэгдээд байгаа юм. Жишээ нь “Авто худалдааны цогцолбор”-т 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж авто угаалгын газар байгуулсан бизнес эрхлэгч өнөөдрийг хүртэл нэг ч машин угаагаагүй байна. Үүнээс гадна банкнаас зээл авч цогцолборт зогсоол худалдаж авсан иргэд өрийн дарамтад оржээ. Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, авто замын түгжрэлийг саармагжуулахад чухал нөлөө үзүүлэх “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг дэмжин төрдөө итгэж хөрөнгөө оруулсан иргэдэд учирч буй хохирлыг хэн барагдуулах вэ? 

Өнгөрсөн хугацаанд “Авто худалдааны цогцолбор”-ын 6375 зогсоолын 1200 нь дөрвөн сая төгрөгөөр борлуулагджээ. Гэхдээ борлуулагдсан бүх зогсоол дээр машин байршаагүй. Одоогийн байдлаар 500 орчим машин худалдан авагчаа хүлээн цогцолборын хашаанд зогсож байна. Товчхондоо гурван жил өнгөрөхөд 6375 зогсоолын ердөө 7 хувийг ашиглаж буй хэрэг. Цогцолборт хөрөнгөө оруулсан худалдаачид нийслэлийн төв хэсэгт автомашин худалдан борлуулж буй зах болон цэгүүдийг нүүлгэхийг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-аас шаарддаг боловч үр дүнд хүрсэн удаа байхгүй. Учир “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ нь газар чөлөөлөх эрх бүхий байгууллага биш юм. Засаг даргын захирамжаар Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ёстой аж. Гэтэл уг ажил бас л урагшаа явж чадаагүй гэнэ.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар авсан газартаа автомашин зарж, газрыг зориулалтын бусаар ашиглаж хуулийг гууль болгож буй худалдаачидтай хариуцлага тооцож чадалгүй 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Төрийн шийдвэр гарсан бол хэрэгждэг байх учиртай. Хүчгүй төрийн илэрхийлэл болсон “Авто худалдааны цогцолбор”-ын талаар өгүүлэхэд ийм буюу.

 Г.Дугар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019